Бид дугуйт болон гинжит эксковатораар барилга байгууламжийн суурь ухах, инженерийн гадна шугам сүлжээний газар шорооны ажил, далан, суваг шуудуу ухах ажлыг хийж гүйцэтгэдэг. “108 суварга” ХХК-ийн Гүнт дэхь чулуун хашааны материалыг бэлтгэх механизмын ажилд чулуу хуулах, “MCS ХХК-ийн Зайсан-2 төслийн газар шорооны ажил, “Каракас” ХХК-ийн Зайсан дахь барилгын суурийн газар шорооны ажил, “HKB” ХХК- ийн Шадивлан зусланд баригдсан гүүрийн ажлын газар шорооны ажил, ТЕГ- ын оффисын барилгын газар шорооны ажил, “Солонго Лайн” ХХК-ийн хуучин оффисийн барилгын буулгалтын ажил мөн 16 давхар буудлын барилгын суурийн ухалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.