“ЖОЙ ТРОЙЗОН” ХХКомпани нь 2007 оны 08-р сард гурван гишүүнтэйгээр анх үйл ажиллагаагаа эхэлж байсан. Компанийг үүсгэн байгуулагчид нь 1996 оноос эхлэн барилга байгууламжийн сантехник, шугам сүлжээний угсралттай холбоотой бүхий л төрлийн ажлыг хийж гүйцэтгэж байсан төдийгүй тоосгон болон модон хийцтэй барилга, амины орон сууц, үйлчилгээний барилгын угсралт, барилгын дотор засал чимэглэлийг хийж гүйцэтгэж ирсэн.
Мөн барилга байгууламжийн гадна дулаан, цэвэр усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний угсралт, засвар үйлчилгээ, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг удирдан зохион байгуулж хариуцан бие даан хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгч байсан туршлагатай инженерүүд юм.
Бид 2008 оноос эхлэн дугуйт болон гинжит эксковатораар барилга байгууламжийн суурь ухах, гадна инженерийн шугам сүлжээний газар шороо, далан суваг хийх зэрэг ажлуудыг олон байгууллага, хувь хүмүүсийн захиалгаар найдвартай, түргэн шуурхай хийж гүйцэтгэсээр ирсэн ба гэрээний үүргээ чандлан сайн биелүүлж байсан учраас харилцагч компани хувь хүмүүс маань олон дахин харьцаж хамтран ажилласаар байгаа билээ.
2010 онд гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Эван Монгол” нэртэй охин компани байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тус компани нь европ болон Скандиновын орнуудын зах зээлд бараа бүтээгдэхүүнээрээ нэрд гарсан ОХУ-ын “ЭВАН” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компани болсноор тухайн компанийн бүтээгдэхүүн болох цахилгаан халаалтын тогоог импортоор оруулж ирэн Монголынхоо хэрэглэгчдэд нийлүүлж байна.
Бидний тухай
[wpc_custom_heading heading=”Байгууллагын товч танилцуулга” colored_line=”” line_color=”primary” position=”left” size=”medium”]
[wpc_custom_heading heading=”Он цагийн товчоон” colored_line=”” line_color=”primary” position=”left” size=”large”]