“MCS Проперти” ХХК-ийн “Централ Тавор” барилгын болон Зайсан-3 төслийн барилгын ногоон байгууламжийн усалгааны системийн угсралтыг хийсэн. Засгийн газар болон аймаг орон нутгаас зарлагдсан нээлттэй тендерүүдэд амжилттай оролцон шалгарч Үндсэн хуулийн цэцийн барилгын “Их” болон “Бага” хурлын танхимуудын дотоод засал чимэглэл, НХААГ-аас зарлагдсан 100-р цэцэрлэгийн засвар, Чингэлтэй дүүргийг Анкарагийн гудамны 4 байрны фасад шинэчлэх ажил, Хөвсгөл аймгийн Мөрөн хотод Хэрэгжиж байгаа “Хоггүй Мөрөн Төсөл“-д хогны, цас цэвэрлэгээний автомашин нийлүүлэх сонгон шалгаруулалтад оролцон 8 ширхэг тусгай зориулалтын автомашин нийлүүлсэн төдийгүй Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйчилгээний барилгыг 2015 оны 06 сард түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн “Тедмент” ХХК-ийн Нарлаг хорооллын 3-р байрны дотор заслал чимэглэл, MCS ХХК-ийн “Шинэ гэр” төслийн орон сууцны хорооллын барилгуудын гадна фасадны угсралтын ажлыг хийсэн.